Умард Солонгос, Итали дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-13 14:15:05

ПХЕНЬЯН. /KCNA/. Умард Солонгос болон Итали хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ойг тохиолдуулан өчигдөр Италиас Умард Солонгост суугаа Элчин сайд Делла Сета хүлээн авалт зохион байгууллаа.

Арга хэмжээнд Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Кунг Сок Ун, гадаадын дипломат болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид уригдан оролцсон байна.

Мөн Италийн Элчин сайдын яамны ажилтнууд оролцжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ