Уламжлалт эмчилгээний чиглэлээр ӨМӨЗО-ны Алшаа аймагтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-30 19:02:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг нь уламжлалт эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч урд хөрштэй хамтран ажиллахаар боллоо. 

Аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Монгол эмнэлгийн хороотой хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан байна. Эмнэлгийн уламжлалт эмчилгээний тасгийг хөгжүүлэх, эмч мэрэгжилтнүүдийг харилцан солилцож ажиллуулахаар болжээ.
Мөн 2019 онд ашиглалтад орох Сэргээн засах уламжлалт эмчилгээний эмнэлгийн барилгын зураг төсөл, бүтээн байгуулалтад хамтран ажиллах, цаашид сэргээн засах уламжлалтын багаж тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан байна. 

Мөн Гурвантэс, Ноён, Сэврэй, Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвүүдийн уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр санал солилцжээ. Энэ үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Монгол эмнэлгийн хорооныхон БОЭТөвийн сэргээн засах уламжлалт эмчилгээний тасагт “Шарлагын аппарат” өгсөн байна.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ