Өмнөд Солонгос Умард Солонгостой хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-13 14:56:39

СӨҮЛ. /TASS/. Умард Солонгостой бүх хэлбэрээр яриа хэлцээ хийхэд Өмнөд Солонгос бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Ази-Номхон далайн бүс нутгийн хүрээн дэх мэдээллийн томоохон агентлагуудад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Солонгосын хойгийг нэгтгэх болон энх тайвны үүд хаалгыг нээхэд тус болж л байвал ямар ч хэлбэрээр хамаагүй Умард Солонгостой яриа хэлцээ хийхэд бид бэлэн байна гэж Пак Ази-Номхон далайн бүс нутгийн мэдээллийн агентлагуудын байгууллагын /OANA/ асуултад хариулсан байна.

Мөн тэрбээр, “Өмнөд болон Умард Солонгосын харилцааг сайжруулж, Умард Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах арга зам олдвол хоёр Солонгос хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулаад байх шаардлагагүй. Ажил хэрэгч, чин сэтгэлийн яриа хэлцээнд чиглэсэн алхам Пхеньян хийсэн үед ийм зүйл болох боломжтой. Умард Солонгосын чин сэтгэл болон хэлсэн үгэндээ хэрхэн хүрэхийг анхааралтай ажиж байна” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ