Гадныхан оросуудын биоматериалыг цуглуулаад байгаа тухай мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-31 13:14:10
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Иргэний нийгмийн хөгжил ба хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлийн хуралдаанаар  Орост 9 дүгээр сарын 10-нд буюу сонгуулийн санал хураалтын өдөр сонгуулийн хэсгийн санал авах байруудад хийсэн дүрс бичлэгийг нэг сая орчим удаа хилийн чанадаас хандан үзсэн тухай тус зөвлөлийн гишүүд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдээлэв гэж ТАСС агентлаг уламжлав.  

“Ямар учраас ийм олон тооны сонирхогч манай сонгуулийн үйл ажиллагааг сонирхон үзэж, иргэдийн бодит дүрсийн бичлэг хийж, үүнийгээ цаашид юунд ашиглах гээд байгаа нь сонирхол татсан асуудал” гэж “Оросын сонгуулийн эрхийн олон нийтийн хүрээлэн” хэмээх олон нийтийн байгууллагын зөвлөлийн дарга гэж Игорь Борисов хэлжээ.

Үүний хариуд Владимир Путин “Манай иргэд, сонгогчидын дүрсийг цуглуулж, ямар нэгэн байдлаар ашиглаж байгаа тухайд гэвэл. Бодит дүрс ч бас яахав вэ, харин манай хүмүүсийн биоматериалыг улс даяар цуглуулж байгааг та нар мэдэж байгаа юу? ОХУ-ын янз бүрийн нутагт оршин суугаа өөр өөр яс угсаатай хүмүүсийн биоматериалуудыг ямар учиртай цуглуулж байгаа юм. Ийм зүйлийг яах гэж хийгээд байгаа нь л асуудал болоод байна. Иймэрхүү ажиллагаа тодорхой зорилгод чиглэсэн, мэргэжсэн байдлаар явагдаж байна” гэж тэмдэглэжээ.

“Бид нарыг ийм байдлаар маш их сонирхдог болсон байна. Мэдээжийн хэрэг, үүнээс айгаад байх шаардлагагүй. Тэд нар юу хүссэнээ хийж л байг, бид хийх ёстой зүйлээ хийх болно” гэж Оросын төрийн тэгүүн мэдэгдсэн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ