Улаанбаатарт 0-2 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-11-01 08:50:26
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, явган шуурга шуурна.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 896 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ