Төгсөх ангийнханд статистикийн хичээл заалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Жил бүрийн 11 дүгээр сарын 11-ийг Монгол Улсын статистикийн өдөр болгон тэмдэглэдэг байна. Үүнтэй холбоотойгоор аймаг, дүүрэг, нийслэлийн Статистикийн газар, хэлтсийнхэн сурагчдад хичээл зааж байгаа аж. Өнөөдөр Увс аймгийн Статистикийн хэлтсийнхэн Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит "Алтан гадас" одонт, Улсын тэргүүний лаборатори цогцолбор нэгдүгээр сургуулийн төгсөх ангийн долоон бүлгийн 230 гаруй сурагчид "Статистикийн боловсрол" олгох нэг цагийн хичээл заав.
Энэ талаар аймгийн Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг хэлэхдээ, “Бид сурагчдад хичээл заахын хажуугаар санал, асуулга явуулсан. Сургалтад оролцсон нийт сурагчдын 77.5 хувь нь статистикийн талаар хичээлийн хуваарьт оруулж өгвөл илүү сонирхолтой гэж ярьсан” гэв. Сургалтын үеэр зарим сурагчид өөрийн болон анги, сургуулийнхаа статистик үзүүлэлтүүдээр бэлтгэсэн илтгэлээ танилцуулсан байна.

Б.Батхүү