Сүүлийн арван жилд дэлхийд нийт 930 гаруй сэтгүүлч амь насаа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “2006-2016 онд дэлхийд нийт 930 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаж, 1000 гаруй сэтгүүлч байнгын бэлгийн дарамт, шахалт хавчлагад өртөж, саатуулагдаж, ёс бус харьцааны бай болсон байна. Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ял шийтгэлгүй үлдэх нь олонтой. Ийм хэрэг үйлдсэн 10 этгээд тутмын 9 нь хуулийн хариуцлага хүлээдэггүй” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт хуулийн хариуцлага ногдуулдаггүй байдлыг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тохиолдуулан пүрэв гарагт гаргасан илгээлтдээ тэмдэглэжээ.
"Амь насаа алдсан бүх сэтгүүлчийн гэгээн дурсгалд зориулж, хөгжил дэвшил, энх амгалан байдлыг хөхиүлэн дэмжихэд чөлөөт, хараат бус олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн гүйцэтгэж буй чухал үүргийг хүлээн зөвшөөрч байгааг нотлон сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг шударгаар шүүх нөхцөл бүрдүүлэхийг" Антониу Гутерриш уриалсан байна.
Э. Аянзаяа