Үл хөдлөх хөрөнгийн цаасан бүртгэлийг цахимд шилжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-11-06 18:25:27
Дундговь /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн хэлтэс иргэдийн үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажил өнөөдрөөс эхэллээ. Үл хөдлөх хөрөнгийг цахимд бүртгэдэг болсноор иргэд оршин байгаа газраас үл хамааран бүртгэлийн лавлагаа мэдээллийн үйлчилгээг авдаг болох ажээ.
Энэ оныг дуустал ажлыг шахуу хийж дуусгана гэж тус хэлтсийн дарга Ж.Өлзийжаргал хэллээ. Өнгөрөгч долдугаар сард ажлын хэсэг томилж, цахим бүртгэлд орох мэдээллийг нэг бүрчлэн ялгаж бэлтгэл хангажээ.
Өнөөдрийг хүртэл тус хэлтэст 10 мянга 100 гаруй үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байна. Анх 2009 онд Улсын бүртгэлийн хэлтэс эмхлэн байгуулагдахад иргэдийн 4500 гаруй үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг хүлээн авч байсан бол өнөөдрийн байдлаар ийнхүү 10 мянга илүү гарчээ. Газар өмчлөл, найман хувийн зээлээр орон сууц худалдан авалт, түүнчлэн малчид хороо бууцныхаа газар дээр байшин барьдаг болсон гэх зэргээр хэд хэдэн хүчин зүйл иргэдийн эзэмших үл хөдлөх хөрөнгийг өсгөх болжээ.

T. Отгонтуяа

 
Холбоотой мэдээ