Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад хувь нэмрээ оруулахыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-09 11:44:55
БЭЭЖИН. /ТАСС/. Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи яриа хэлэлцээнд эргэн орж, тус бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг намжаахад хувь нэмрээ оруулахыг бүх талд Хятад улс уриалж байна гэж лхагва гарагт Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Умард Солонгостой холбоотой асуудлаар хийсэн мэдэгдэлд тайлбар өгнө үү гэсэн сэтгүүлчдийн хүсэлтэд хариулахдаа мэдэгдсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.

“АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдэлтэй холбоотой мэдээ гарсан байсан. Солонгосын хойгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Хятад улс тодорхой, хатуу байр суурь баримталж байгаа. Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдал тогтоож, асуудлыг энхийн замаар шйидвэрлэхийг бид үргэлж эрмэлздэг гэдгийг онцлон тэмдэглэмээр байна” гэж  Хуа Чуньин хэлжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ