Аваар ослоос сэргийлэх анхааруулга бүхий самбаруудыг байрлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-10 22:00:12
Дорнод /МОНЦАМЭ/. Оны эхний 10 сарын байдлаар Дорнод аймагт зам тээврийн ослоор 17 хүн амиа алдсан байна. Үүнээс хөдөө орон нутгийн замд 12, хот доторх ослоор  таван хүн нас баржээ. Энэ сарын эхээр л гэхэд тус аймгийн төв зам дээр аймшигтай осол гарч, 20 гаруй насны гурван залуу алтан амиа алдсан юм.
Иймээс тус аймгийн Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Чойбалсан ОНӨҮГ-тай хамтран осол аваар ихээр гарч буй авто замд хурдаа тохируулах, суудлын хамгаалах бүсээ зүүх зэргийг анхааруулсан мэдээлэх самбаруудыг байрлуулжээ.
Түүнчлэн Замын цагдаагийн тасгаас жолооч, зорчигчдод анхааруулга өгөх стикер наалтуудыг хэвлүүлэн тарааж, хальтиргаа гулгаа үүсч эхэлсэн энэ үед хурдаа тааруулж, анхаарал сэрэмжтэй зорчихыг уриалж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ