24 сумын Мал эмнэлэг зөөврийн хашаатай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд Мерси кор ОУБ-аас 24 сумын мал эмнэлэгт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий 25 ширхэг зөөврийн хашааг олголоо.
Энэхүү малын тарилгын зөөврийн нэг хашаанд 800-1000 мал хаших боломжтой ба нийтдээ 160 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орж иржээ.
Завхан аймгийн 8,8 мянган малчин өрх, 4,4 сая толгой малыг эрүүл байлгах, мал эмнэлгийн үйлчилгээний чанар ч сайжрах үнэтэй хөрөнгө оруулалт болсныг аймгийн удирдлагууд хэлэв. Харин мал сүргийн тоо толгой жилээс жилд өсч байгаа энэ үед хөдөө авч явахад тохиромжтой, ачиж буулгахад хялбар, хөдөлмөр хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн энэхүү хашаа нь үнэхээр хэрэгтэй байсан гэдгийг мал эмнэлгийн ажилтнууд энэ үеэр онцлов. Өмнө нь суурин хашаа руу малаа тууж тарилга туулгаа хийдэг байсан бол ийнхүү зөөврийн хашаатай болсноор малчдын төвлөрөл үүссэн газарт шууд угсарч, бага зардлаар бүтээмж өндөртэй ажиллах боломж бүрдээд байгааг дуулгалаа.
Дашрамд дурдахад Мерси Кор ОУБ-ын "Давах туулах дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөр Завхан аймагт гурван жилийн хугацаатай хэрэгжиж байгаа бөгөөд мал аж ахуйн салбар, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой, тэр дундаа малын эрүүл мэндэд илүү анхаарч ажиллах ажээ.

Б.Мягмарсүрэн