Хөх тэнгэрийн орноор аялав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
aminaa@montsame.mn
2015-11-16 15:09:38

ГУМБОЛЬДТ. /times-standard/. АНУ-ын Калифорни муж улсын Гумбольдт тойргийн дэлхийд танигдсан уран бүтээлч Сюзан Фокс Монголоор аялаад иржээ. Энэ нь түүний 2005 оноос хойших 10 дахь аялал юм. 

Хөх тэнгэрийн орны онгон байгалийг уран бүтээлчийн хувиар сонирхож эхэлсэн ч жил өнгөрөх тусам түүний сонирхлыг байгалийн төрх байдал, нүүдэлчин малчид, тэдний мал маллагаа, ялангуяа, адуу татах болжээ.

Уран бүтээлчдийг хүндэлдэг Монголд онгон байгаль хамгааллыг дэмжих зорилгоор дөрвөн жилийн өмнө “Монголын Онгон байгалийн урлаг" экспедицийг Фокс байгуулжээ. 2015 оны аялал уг экспедицийн гурав дахь цуврал байлаа.

Энэ жил 3 долоо хоног Монголын баруун нутгийн алслагдсан Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийг судалсан байна. Алтайн нурууны Хөх Сэрхийн нурууны онцгой хамгаалалттай газарт Фокс эхний удаа буудаллаж, гурван хоног аргаль ажиглаж, бүртгэж явуулжээ. Тус экспедицийн аялсан бусад газрыг дурдвал :

• Хар ус нуурын үндэсний хүрээлэн – Гурван нуураар ундаалдаг Алтайн нурууны өргөтгөл Жаргалант хайрхан уг хүрээлэнд багтдаг байна. Уг хүрээлэнд ойролцоогоор цасны 37 ирвэс амьдардаг байна.  Энд, устах аюултай болсон бөхөнг хоёр өдрийн дотор нилээд олныг Фокс олж харжээ. Тус хүрээлэнгийн говь руу тэлсэн тал нутгийн бүсэд ойролцоогоор 800 орчим бөхөн байдаг бөгөөд тэдний ойролцоогоор арван хувийг Фокс харсан хэрэг юм.

• Хомын тал – Хомын тал нь Монголд тахь эргэн нутагшуулсан гурван газрын нэг байна. Бусад газар нь Тахийн тал болон Хустайн үндэсний хүрээлэн юм. Гурван хоног энд буудаллахдаа, Фокс байгаль хамгаалагчидтай өглөө, өдөр явж, тахийн зан байдлыг ажиглажээ. Ажиглалт хийнэ гэдэг нь сүргийг нэг цагийн турш явган дагахыг хэлнэ. Тахийн бүлийг дагаж, 15 метр ойртон, зураг авч, бичлэг хийсэн нь Фоксын амжилт байв.

•Майхан байгалийн цогцолбор газар – Фокс улиасан ойд үзэсгэлэнт голын эрэг дээр буудаллаж, уулын агуй руу авиралт хийсэн байна.  

Аргаль, тахь үзээд зогсохгүй, янгир, цагаан зээр, тарвага, үхэр огодой, сахалт тас, хотон, гангар хун, дагуур ятуу, өвөгт тогоруу, хар элээ зэрэг амьтан, шувууны зургийг Монголд долоон долоо хоног байх хугацаандаа  Фокс авч чаджээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ