Хүүхдүүдэд статистикийн боловсрол олгох цуврал сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-20 17:21:56
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Статистикийн хэлтсээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад статистикийн боловсрол олгох цуврал сургалтуудыг хийж байна.
Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн удирдамжийн дагуу энэ сараас эхлэн аймгийн ерөнхий боловсролын зургаан сургуулийн 200 гаруй сурагчид статистикийн боловсрол олгох сургалт зохион байгуулжээ. Сургалтын үеэр статистик мэдээлэл гэж юу болох, статистикийн мэдээллийн ач тусын талаарх мэдээллийг хүүхдүүдэд өгч цаашид статистикийн мэдээлэлд үндэслэн эссэ бичих, асуудал дэвшүүлсэн санал санаачлага хэрхэн гаргаж болох талаарх мэдлэг олгожээ.
Цаашид энэхүү сургалтыг ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад шат дараатай зохион байгуулах нь үр дүнтэй юм хэмээн аймгийн Боловсролын газраас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ