Ж.Батсүх агсны нэрэмжит тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-21 17:49:55
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгаас төрсөн нэрт дасгалжуулагч, ахмад багш Ж.Батсүх агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болж байна. Насанд хүрэгчдийн ААШ уг тэмцээнд эрэгтэй 15 баг, эмэгтэй  6 баг өрсөлдөж байгаа юм.
Манай улсад эрчимтэй хөгжиж буй спортын нэг төрөл бол сагсан бөмбөг. Дорнод аймаг сагсан бөмбөгийн спортоор улсдаа дээгүүрт жагсдаг. Тиймээс сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, энэ спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор энэхүү уламжлалт тэмцээнийг явуулж байна.
Дээрх тэмцээнийг энэ жил түүний гэр бүл үр хүүхэд, 2003 оны төгсгөгчдийн холбооноос зохион явуулж байгаа юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ