Хүүхэд хөгжлийн ордон "Ёс заншлын өргөө"-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-24 18:53:06
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймагт энэ жил сүндэрлэн боссон Хүүхэд хөгжлийн ордонд дахин нэг шинэ танхим үүд хаалгаа нээлээ.
Монголын ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өв болох ардын аман зохиол, тоглоом наадгайг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, өв соёлоо хадгалан үлдээх, түүгээр дамжуулан сурган хүмүүжүүлэх, оюун ухааныг тэлэх, амьд харилцааг бий болгох, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд  зориулсан энэ өргөө өнөөдөр нээлтээ хийлээ.

Дэлхийн зөн олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү ёс заншлын өргөө нь үлгэр, тууль, домог, таавар, зүйр цэцэн үг зэрэг аман зохиол, шагайн тоглоом, хөлөгт тоглоом, оньсон тоглоом зэрэг Монгол наадгайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж хүүхэд багачуудад эртнээс уламжлагдан ирсэн монгол зан заншлаа төлөвшүүлэх ажээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ