Умард Солонгос "Ээжүүдийн өдөр"-ийг өргөн дэлгэр тэмдэглэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПХЕНЬЯН. /KCNA/. Умард Солонгосын нийслэл Пхеньян хот болон тус улсын бүх муж, хот, суурингуудад ээжүүдэд зориулсан баярын арга хэмжээ өчигдөр зохион байгуулж, “Ээжүүдийн өдөр”-ийг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлжээ.
“Мансуда Хилл” дэх Ерөнхийлөгч Ким Ир Сен болон удирдагч Ким Жөн Ирийн хөшөөнд ээжүүд зочилж, оршин суугчдын хороолол дахь тэдний инээмсэглэсэн хөрөгт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ.
Өмнөд Хамгён мужийн уран бүтээлчид “Ээжийн баярын өдөр” хөгжим, бүжгийн тоглолтоо Хамхөн их театр хийсэн бол Өмнөд Хуанхэ мужийн урлагийн хамтлагийн уран бүтээлчид мужийнхаа урлагийн театрт “Ээжийн баяр баясал” тоглолт хийжээ. Энэ мэтчилэн арга хэмжээ Умард Солонгос даяар зохион байгуулагдсан байна.
Д.Нямтулга