“Нутаг өвгөд хоёр мину” шинэ ном захчин хошууны түүхийг өгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Монгол Улсын хүний гавьяат эмч, зохиолч, судлаач Б.Морхын “ Нутаг өвгөд хоёр мину” ном шинээр хэвлэгдэн гарчээ. Уг номд өнгөрсөн 100 гаруй жилд өрнөсөн үйл явдлыг дурсамж, өгүүлэл, нийтлэл, тэмдэглэл, эссэ, шүлэг найраглалын хэлбэрээр болсон үйл явдал дээр тулгуурлан бичжээ.
Ардын хувьсгалаас өмнөх үеийн захчин хошууны нийгэм улс төрийн байдал баруун хязгаарын олон ястан үндэстнүүд манжийн дарлалаас хэрхэн чөлөөлөгдсөн, автономитын үеийн зарим ноёд, хошуу захирагчдын намтар, хүрээ хийд тэр үе хүртэл хэрхэн оршин тогтнож байсан, хүрээ хийдэд шавилан суудаг лам нарын амьдрал, хүрээ хийд устгаж анхны тэнхим байгуулагдсан тухай сонирхолтой хүүрнэжээ.
Түүнчлэн Бодончийн хүрээнд гарсан эсэргүү хөдөлгөөн, баруун тийш нүүх дүрвэх хөдөлгөөн хэрхэн өрнөж байсан, лам ноёдын ба жасын мал хөрөнгө хураах ажил хэрхэн явагдаж хүмүүсийг олноор хэлмэгдүүлж байсан, тэр үеийн өртөө улааны албаны талаар түүх сөхжээ.
Мөн 1942 онд Зөвлөлт Орос улсын Бийск хотод тэмээн жингээр анх бэлэг хүргэсэн хүний дурсамж, захчингууд малаа өсгөж нэгдэл байгуулагдсан үеийн амьдрал зэргийг бодитоор нь дүрсэлсэн байна.
“Нутаг өвгөд хоёр мину” номонд тухайн үеийн нийгмийн талаарх хүмүүсийн дурсамж, зарим бяр тэнхээтэй бөхчүүд мөн зарим эмэгтэйчүүдийн түүхэн домог болон яригддаг ардын ухааны талаар ч энэ номд оржээ. Түүний номыг Ховд Их Сургуулийн Түүхийн ухааны доктор М.Ганболд, Эдийн засгийн ухааны доктор Б.Очбадрах нар өндөр үнэлсэн байна.
“Нутаг өвгөд хоёр мину” хэмээх шинэ ном Ховд аймгийн Алтай сумын 100 жилийн ойд зориулжээ.
Захчин нь 16 тамгатай 30 орчим овог болох бөгөөд тэдгээр нь одоогийн Ховд, Алтай, Үенч, Зэрэг, Манхан, Мөст суманд тархжээ. Үүнээс зарим овгийг дурьдвал Донжооныхон, Дамжааныхан /Үенч, манхан/, Шурдаанхан, Баяхынхан, Эмчийнхэн /Алтай сум/, Хэрэйд, Цагаан яс, Аатынхан, Бурд тариачин, Адсагынхан, Тавагзааныхан, Нохойхон, Хотонгууд /Зэрэг, Манхан, Мөст суманд/ бас Хурмштынхан, Мухлайнхан гэх мэт овгууд байжээ.
А.Бямбасүрэн