Дархан-Уул аймгийн найман бахархал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-01 16:20:36
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан хот байгуулагдсаны 53 жилийн ойг тохиолдуулан иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 62 дугаар тогтоолоор “Дархан-Уул аймгийн 8 бахархал”-ыг нэрлэлээ.
Монгол улсад ууганд тооцогдох
1: “Дүүжин гүүр”
2:“Дархан-50”  цогцолбор
3:“Хөхөө Намжил”-ын домгоос улбаатай “Морин хуур” цогцолбор
4“Миний монгол” цэцэрлэгт хүрээлэн
5:Хүйтний голын “Бичигт хад”
6:Дархан хотын бэлгэ тэмдэг “Хаан бугуйвч-хатан сүйх”
7:Тахилгат  “Дархан хайрхан” уул
8“Бурхан багш”-ийн сэрэг дүр зэргийг багтаасан байна.
“Дархан-Уул аймгийн 8 бахархал”-ыг тодруулах санал асуулгад нийт 26237 хүн оролцсон байна. 8 бахархалын жагсаалтыг Дүүжин гүүр тэргүүлсэн байна.
 
1:Монголын анхны “Дүүжин гүүр”

Хуучин, шинэ Дарханы хооронд Хойд зүгийн бурхан багшийн сэрэг дүр, "Морин хуур" цогцолборыг холбосон Монгол Улсын анхны дүүжин гүүрийн зургийг уран барилгач Ч.Пүрэвдорж гаргаж барих ажлыг БНХАУ-ын Жи-Лин хотын "Лихуа зам гүүр байгууламж" компани 2008 оны 4-р сарын 10-наас эхлэн гүйцэтгэж 2008 оны 7-р сарын 31-нд дyycaн ашиглалтанд хүлээлгэн өгсөн юм. Тус дүүжин гүүрийн урт нъ 110 м, өргөн нь 4 м, өндөр нь 16 м ажээ.

2:“Дархан-50” цогцолбор

Дархан-Уул аймгийн 50 жилийн ойд зориулан 50 бүтээлч ажил хийсний нэг нь "Дархан-50" цогцолбор юм. 
Монголын хамгийн том, хөгжимт усан оргилуурыг Шанхайн мэргэжилтнүүд хамтран байгуулалцжээ.
Дархан 50 цогцолбор нь 4.2 га газрыг хамарсан ногоон байгууламж, усан оргилуур бүхий энэхүү цогцолборыг босгоход улсын төсвөөс 160 сая төгрөг, Япон улсын "Өвсний үндэс” хөтөлбөрөөс 120 сая төгрөг зарцуулжээ. Мөн аймгийн иргэд, байгууллагуудын хандив тусламж энэхүү бүтээн босголтод хувь нэмрээ оруулсан юм. Дархан 50 цогцолбор нь найман хэсгээс бүрдэх агаад төв талбайн хэсгийг боржин хавтангаар хийж, хоймор хэсэгт шат бүхий цайз хэлбэрийн өндөрлөг байгуулжээ. Энэхүү цайзнаас цогцолборыг бүхэлд нь харах боломжтой. Цогцолборын төв хэсэгт хөгжмийн хэмнэлээр оргилох усан оргилуур, гэр хэлбэрийн усан буулт бүхий хоёр том усан оргилуур, 20 гаруй жижиг усан оргилуур, найман сонгодог баримал байрлуулсан ажээ. 

3:"Морин хуур" цогцолбор

Дарханы дундах аюулгүйн тойргийн замын хажуу толгойн налуу энгэрт байрлах уг цогцолбор нь 3 га талбайтай, 8 усан оргилууртай, Хөхөө Намжилын домгоор сэдэвлэсэн хурдан давхиа морьтны хүрэл баримал бүхий сүрлэг байгууламж юм. Энэхүү цогцолборыг тойрсон хашаа, 1200 шахам мод бут суулгаж, 100 илүү ам метр талбайн зүлэгжилт, 60 гаруй гэрэлтүүлэгтэйгээр ' 2006 оны 7-р сарын 7-нд барьж байгуулсан. 180-аад сая төгрөгийн хөрөнгийг ихэвчлэн аймгийн байгууллага, иргэдийн хандив тусламжаар олж, уран барималч Н.Оргил бүтээжээ. Хэмжээ нь: Өндөр 18 м. 
"Морин хуур" цогцолборыг 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын комиссоос "Орон нутгийн хамгийн сайн санаачлага"-аар өргөмжилж алтан гэрэгэ олгожээ. Таван хүрэл унагыг уран барималч Н.Оргил мөн өөрөө бүтээжээ.
 
4:"Миний Монгол " цэцэрлэгт хүрээлэн

Аймгийн засаг дарга Д.Хаянхярваагийн санаачилгаар 80 гаруй байгууллага 28 га талбайд 310.0 са/я төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Өрнийн зурхайн 12 ордны сэдэвт амралт, чөлөөт цагийн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм.Төсвөөс 340.0 сая төгрөг зарцуулан 1.2 км урт, 2.5 м өргөнтэй явган хүний хос зам тавьж гэрэл, гэрэлтүүлэг шинээр суурилуулснаас^адна хос замын дундуур амьтдын дүрс бүхий чанга яригчид, сандал, хогийн савуудыг байрлуулж олон мянган мод, бут сөөг суулган тохижуулснаас гадна тус хүрээлэнд Монгол орньГ 21 аймгийн газар нутгийн хэлбэртэй 1.3 га талбайд бетонон зурвасаар цутгасан "Mini Mongolia" гэрэлт байгууламж бүтээсэн нь МУ-ын 2007 оны "Шилдэг барилга байгууламж"-аар шалгарч өргөмжлөл хүртэв. Энэхүү гэрэлт байгууламж нь шөнийн цагт гэрэлтэн асдаг. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт "Эв эеэ эрхэмлэн амьдарцгаая!" гэсэн бичгийг Дарханы бэлгэ тэмдгийн хамт сийлж, дээр нь "Эвтэй дөрвөн амьтан"-ыг чулуугаар сийлэн мөнхжүүлсэн юм.

5:Хүйтэний голын Бичигт хад

Хүйтэний голын эхэнд Бичигт хошууны хадны нөмөрт буй монгол, дөрвөлжин бичгийн бичээсүүд, зосон зургуудыг анх 1981 онд доктор Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар илрүүлэн судалж үзэхэд монгол бичээс нь хятад хар бэхээр бичигдсэн ба зарим үгсийг бүрэн тайлан унших боломжгүй байгаа ч уг бичээсний ерөнхий утгыг тоймлобол: "Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр (дурсгал) болгон бэлгэдэж тахиа жилийн 9 сарын шинийн наймнаа" гэжээ. Дэргэдэх долоон мөр босоо дөрвөлжин бичгийн дурсгал он жилийн явцад үлэмж элэгдэж баларсан тул утга нь бүрэн тайлагдаагүй байна. Үүнээс гадна зосоор зурсан даль жигүүрээ дэвэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор хүн, малын тооллого байж болох олон цэгүүдийг дүрсэлжээ.
Энэ зосон зураг бичээсийг урагшаа харсан тэгш ханан хаданд зурж бичжээ.
       Зураг 1. Зууван дөрвөлжин хашлагыг улаан ягаандуу зосоор хөвөөлөн зураад дээд талын хэсэгт нь үргэлжилсэн дүрсүүд, доод талынх нь үлдсэн зайд олон тооны дугуй толбо дүрсэлснээс хорь гаруй нь хадгалагдан үлджээ. Хашлаганы доод талд ганц дугуй хонхор, түүнээс зүүн доор том сольбоо чихтэй, богино сүүлтэй буга согоорхуу амьтан (адуу) дүрсэлсэн байна. Тэр амьтны хойд хөлийн доор өөр нэг дүрсийг залгуулан зурсан. Хадны зургийн доод захад далавчаа дэвсэн бүргэд шувууг дүрсэлж, түүний зүүн талд ганц богино босоо зураас зуржээ.
 Зураг 2. Гараа дэлсэн, хөлөө алцайн зогссон эр хү*нийг том бэлэг эрхтэнтэй зуржээ.
 Зураг 3. Зуувандуу дөрвөлжин хашлагыг улаан зосоор дүрслээд түүний дээд талаас доош эгнүүлэн 7 урт зураас унжуулан дүрсэлжээ. Зурааснууд уртаараа харилцан адилгүй боловч үзүүрүүд нь бүгд хашлаганы тэг дундаас доош унжжээ. Улаан зосон зурагт ийм зураг бараг тохиолддоггүй тул сонирхолтой. Түүний доор гараа дэлсэн хүн, доод талд нь залгуулан нэгдүгээр зурагт залгуулан зурсантай ижил дүрсийг зуржээ.
        Зураг 4. Гадна талаар нь хөвөөлөн дүрсэлсэн дөрвөлжин хашлаганы зөвхөн дээд хэсэг дотор нь дүрсэлсэн олон дугуй толбоноос он цагийн уртад 20 гаруй нь хадгалагдан үлджээ. Эдгээр зургийн будаг ихэд балран бүдгэрчээ.
Хүйтэний голын Бичигт хадыг аймгийн тусгай хамгаалалтанд авсан юм.
 

6: Дархан хотын бэлгэ тэмдэг “Хаан бугуйвч-хатан сүйх”

Шинэ хуучин дарханыг аюулгүйн тойргийн хөшөөг Монгол-Зөвлөлтийн залуучуудын их наадамж МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Ц.Балхаажав их наадмын  үйл ажиллагаанд оролцож байх үед босгожээ.Хөшөөний нэг баганын нэг  талд БНМАУ-ын алтан сомбо, нөгөө талд нь ЗСБНХУ-ын алх, хадуур, сүлдийг гуулиар хийж байрлуулсан байна.Тус хөшөөг Дархан хотын АДХГЗ-ны орлогч дарга, Дархан хотын ерөнхий архитекор Д.Сайн-Эр анх санаачлан, уран зураач Ч.Болдбаатар зургийг нь гаргаж босгожээ.
 
7: Тахилгат  “Дархан хайрхан” уул

Их Дархан уул нь Шарын гол сумын хойд талд байрлах бөгөөд далайн түвшинээс дээш 1239 метр өнөдрөт орших орон нутгийн тахилгат уул юм.Их Дархан уулын баруун доогуур Шарын гол урсана.Урьд цагт  Дархан уул нь буга, согоо, хандгай элбэгтэй ой модоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт сайхан уул байсан учир нутгийн ард иргэд тахин дархалжээ.Энэ уулын нэрээр аймгаа нэрлэсэн төдийгүй тус уулыг Дархан-Уул аймгийн тусгай хамгаалалтанд авсан.

8:”Бурхан багш”-ийн сэрэг дүр 

Бурхантын хөндийд орших төрөлх хотдоо Будда бурхан багш залах гэсэн Дорж багшийн санаачилгаар хуучин, шинэ Дарханы төвд орших...Давхар өндөрлөгт Хойд зүгийн бурхан багшийн сэрэг дүрийг уран барималч Дамдинпүрэв тэргүүтэй барималчид 2 cap гаруй хугацаанд урлан2003.10.12- ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр нээлтийн ёслолын ажиллагаагаа хийжээ. Бурхан багшийг баруун гараа өвдөг дээрээ тавьж зүүн гартаа бадар аяга барьсан, бурханы тайван амгалан дурийг 1 м өндөр цагаан гантиг суурин дээр цагаан лянхуа цэцгэн дунд урд зүгийг тольдон суугаа байдлаар урлан бүтээв.
 
Л.Отгонбаатар
 
 
Холбоотой мэдээ