Олон нийтийн цагдаагийн ажилтнууд ажлаа тогтмол тайлагнаж хэвшжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэ онд 6 бүлэг 30 ажил төлөвлөсөн байна. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс салбар зөвлөлд ирүүлсэн ажлын чиглэлүүд тусгагдан батлагдаж, хэрэгжиж эхлээд байна. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, харуул хамгаалалтыг сайжруулах нь” сургалтыг 46 аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч, ажилтнууд нийт 91 хүнд, “Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдтэй хэрхэн хамтран ажиллах, иргэний зөвлөл, олон нийтийн цагдаа”-ийн талаарх сургалтыг төрийн болон төрийн бус байгууллагын 200 гаруй хүнд зохион явуулж, оролцогчдын санал хүсэлтийг сонсож ажилласан байна.
Энэ хугацаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйг сурталчлан таниулах, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн Тамгын газруудтай хамтран зүүн 6 сумын 549, төвийн бүсийн 5 сумын 397 иргэн, төрийн албан хаагчдыг оролцуулан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо” уулзалт, зөвлөгөөн хийжээ.
“Үе тэнгийнхний дарамт шахалт, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршиг”-ийн талаар уулзалт ярилцлагыг нийт сургуулийн 9-12 дугаар ангийн 342 сурагчдын дунд явууллаа.
Жаргалант сумын 7 дугаар сургуулиас санаачлан “Цахим ертөнц-Цангасан тархи” илтгэлийн уралдаан зэргийг тус тус зохион байгууллаа. Олон нийтийн цагдаагийн ажилтнууд нь ажлаа сараар төлөвлөн тухайн сумдын хэсгийн төлөөлөгч, Засаг даргаар батлуулан ажиллаж, хийсэн ажлын тайлангаа сар бүрийн 20-ны дотор Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт ирүүлэн дүгнүүлж хэвшжээ.
Тайланг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хүргүүлсэнээр сарын урамшуулал 100.000 төгрөгийг олгож байна. Аймгийн төв, сумдад ажиллаж байгаа 20 олон нийтийн цагдаагийн ажилтанд 3-4-р улиралд 4746.0 мянган төгрөгийн урамшуулал олгоод байна.

А.Бямбасүрэн