МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-05 18:13:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 17.00 цагийн үед ээлжит бус хуралдаан зарлав.
Хуралдаанаар 2018 оны улсын төсвийн зарлага хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг яаралтай горимоор авч хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаас уг хоригийг дэмжихгүй хэмээн үзсэн байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавьж, хориг тавьсан тухай албан бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн билээ.

Б.Туул

Холбоотой мэдээ