Д.Трамп Иерусалимыг "Израилийн нийслэл" -ээр зарлана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл” гэж хүлээн зөвшөөрч байгаагаа өнөөдөр албан ёсоор зарлах гэж байгаа тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
Цагаан ордноос мягмар гарагт буюу өчигдөр гаргасан мэдэгдэлд “АНУ-ын Засгийн газар Иерусалим хотыг "Израилийн нийслэл" гэж хүлээн зөвшөөрөх гэж байна. АНУ-ын Төрийн тэргүүн түүхэн бодит байдалд тулгуурлан энэ шийдвэрийг гаргалаа. Иерусалим бол эртнээс еврейчүүдийн итгэл үнэмшлийн бэлэг тэмдэг, еврейчүүдийн нийслэл байсан. Израилийн Засгийн газар болон Дээд Шүүх Иерусалимд байрладаг” гэжээ.
Түүнчлэн Тель-Авив хот дахь АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалим руу шилжүүлэх тухай Д.Трампын гаргасан шийдвэртэй холбоотойгоор АНУ-ын холбогдох албаны хүмүүс иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг боловсруулсныг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Э. Аянзаяа