Төрийн албаны шалгалтыг 370 гаруй хүн өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 18:12:11

Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс түшмэлийн ангилалын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэжлийн шалгалт өнөөдөр эхэлж байна.

Жилд нэг  удаа явагддаг төрийн албаны шалгалт цахимаар явагдах бөгөөд Ховд их сургуулийн хурлын их тэнхимд 5 ээлжээр  явагдана. Нэг өдөртөө багтаан явуулах уг шалгалт өглөө 8 цагт эхэлж, 45 мэргэжлийн ажлын байранд нийт 378 хүн шалгалт өгч байна.

Ховд их сургуулийн зүгээс шалгалтын үеэр гарах тог цахилгааны саатал, компьютер, интернэтийн хурд тохируулах зэрэг ажлуудыг бэлэн болгож ажиллахыг Ховд аймгийн ЗДТГ-ын дарга,төрийн албаны зөвлөлийн дарга Б.Батмөнх үүрэг өгөөд байна.

Дөрөв дэх удаагаа явагдаж байгаа  энэ удаагийн төрийн албаны шалгалт Их дээд сургууль төгссөн хэн боловч шалгалт өгөх боломж бүрдсэнээрээ онцлогтой.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ