Нэн ховор амьтадтай газарт өвс, тэжээл тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-08 19:24:06
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил нэн ховор амьтад тархсан газруудад өвс, давс, жужир бэлтгэх, байршуулах, тавьж өгөхөд 6,0 сая төгрөг зарцуулж байна.
-Ховор амьтдыг тэжээх биотехникийн арга хэмжээг Хөгнөхан уул, Зэд, Хантай Бүтээлийн нурууны зохих газар авна. Одоогоор жамц давс, жужир тус бүр гурван тонн, 200 боодол өвс бэлтгэсэн. Мөн хорголжин тэжээл нөөцөлсөн гэж аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярив.
Аргаль, буга зэрэг ховор амьтан нутаглаж байгаа газруудад ан амьтанд зориулан өвс тэжээл тавьж өгөх ажлыг Хөгнө-Тарны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гүйцэтгэж юм байна.
Энэ жил зуншлага тааруу, газрын гарц муу, цас их унаж байгаа учраас нэн ховоор ан амьтныг хамгаалах зорилгоор энэ арга хэмжээг хэрэгжүүлж байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ