Монгол төрийн шилдэг санхүүчээр Г.Сувд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-12 14:23:12
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд Бүртгэл санхүүгийн оны шилдгийг тодруулах ёслолын үеэр Монгол төрийн шилдэг санхүүчээр шалгарлаа.

Тэрээр "Би төрийн байгууллагад 33 жил ажиллаж байгаа бөгөөд Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар 14 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улсад 2011 онд анх удаа төрийн санхүүгийн ил тод байдлыг шалгаруулахад Хөвсгөл аймаг 13-т орж байсан бол 2013, 2016 оны дүгнэлтээр улсдаа тэргүүлсэн байна. Мөн Авлигатай тэмцэх газраас гаргадаг авлигын индекс дотор төсөв санхүүгийн ил тод байдлаар Хөвсгөл аймаг сүүлийн дөрвөн жил дараалан тэргүүлж байгаа нь Хөвсгөл аймгийн санхүүгийн байгууллагад ажилладаг хамт олны ажлын үзүүлэлт юм. Энэ хүндтэй шагнал бол миний хамт олны ажлын үзүүлэлт тул хамт олондаа баярлалаа" гэдгийг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ