Төрийн албан хаагчдад олгох 300 мянгыг олгоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-12 14:25:29
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийг олгоогүй байна. Өнөөдрийн байдлаар тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 1,3 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагуудад 261 сая төгрөг байгаа ба энэ нь Сангийн яаманд хянасан орон тоогоор нэг хүнд 300 мянгаар тооцогдож ирсэн байна.
Төрийн албан хаагчдад мөнгийг олгохдоо ажлын үр дүнтэй нь холбогдуулж урамшил байдлаар олгоно гэж үзэж Засгийн газраас тусгай журам гарна гэсэн учраас тус журмыг хүлээж байгаа гэнэ. Мөн ирэх оны төсөвт  ч гэсэн төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөг тусгагдсан ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ