Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-15 11:06:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хуралдаж байна.
Тус хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд уг томилгоог хэлэлцэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байсан. 

Чуулганы хуралдаантай зэрэгцээд одоо Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тус томилгоотой холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Б.Туул
Холбоотой мэдээ