Хөвсгөлд өвлийн нислэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-15 13:53:14
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш иргэд авто тээврийн үйлчилгээг сонгосны улмаас өвлийн цагийн агаарын тээврийн үйлчилгээ сүүлийн жилд зогссон билээ. Харин энэ өвлийн хувьд  Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүдээс Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад тавьсан хүсэлтийн дагуу  "Аэро Монголиа" компанийн poker-50 онгоц Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд тогтмол нисэхээр болжээ.
Нислэг энэ сарын 24-өөс ирэх оны 3-р сарын 24-ний хооронд ням гараг бүр үйлдэгдэх ба нислэгийн тийзний үнэ  99000 төгрөг байхаар тогтжээ. Өвлийн улиралд тогтмол нислэгтэй болсноор яаралтай эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэд, гадаад дотоодын жуулчдад агаарын тээврээр зорчих таатай боломж бүрдэж байгаа ажээ.
 
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ