Өмнөд Солонгост 90 минутын дотор 4 нярай энджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-12-18 14:22:25
СӨҮЛ . /Ройтерс/. Өмнөд Солонгосын нэгэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт  90 минутын дотор дөрвөн нярай хүүхэд эндсэн хэрэг гарчээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Сөүл хот дахь Ива эмэгтэйчүүдийн их сургуулийн харьяа эмнэлгийн инкубаторт байсан дөрвөн нярай хүүхдийн зүрх өнгөрсөн бямба гарагт зогссон байна.

“Бид хүүхдүүдийн амийг аврахаар чадах бүхний хийсэн ч харамсалтай нь аварч чадсангүй. Хүүхдүүд чухам ямар шалтгааны улмаас ингэж ар араасаа нас барсан нь тодорхойгүй байна. Гэхдээ ямар нэгэн халдварт өвчний улмаас нас барсан байж магадгүй юм” гэж тус эмнэлгийн нэгэн эмч ярьжээ.

Эрчимт эмчилгээний тасагт үлдсэн 12 нярайг өөр эмнэлгүүд рүү шилжүүлсэн аж.

Цагдаа нар энэ хэргийг шалгаж эхэлсэн байна. Хүүхдүүдийн үхлийн шалтгааныг тогтоохын тулд өнөөдөр задлан шинжилгээ хийхээр төлөвлөжээ.

Өмнөд Солонгос нь хүн амаа өсгөх бодлогын хүрээнд төрөлтийг нэмэгдүүлж, олон хүүхэдтэй айл өрхүүдэд урамшлуулал олгох,  шинэ хүнтэй болсон эцэг эхчүүдэд цалинтай урт хугацааны амралт олгох, үргүйдлийг эмчлэх зэрэгт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 70 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа гэнэ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ