Мандал суманд хөл хорио тавигдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-19 11:08:52
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд тогтоосон хөл хорио тавигдаж эхэллээ.
Тус сумын хэмжээнд гарсан шүлхий өвчний улмаас хөл хорионд ороод байсан зарим айл өрхүүдийн хөл хориог энэ сарын 17-ны өдрөөс тавьж байна.
Сумын Нэгдсэн эмнэлгийн эмч болон халдвар хяналтын ажилтнуудын нэгдсэн баг сумын нийт 88 өрхийн 2678 м2 талбайд халдваргүйтгэл явуулж, 586 хүнд үзлэг хийн хөл хорионоос гаргасан байна. .
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ