Улирлын чанартай томуунаас сэргийлэх зөвлөмж хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-19 14:16:37
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүйтний улиралд бага насны хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч хамгийн их өртдөг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг аймгийн Эрүүл мэндийн газраас хүргүүллээ.
Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх  явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг  эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах хэрэгтэй байдаг байна.

Мөн
-Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
-Хамрын  салстыг сонгино, сармисын тосон  ханд, оксолины тос түрхэх.
-Гичтэй  бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх.
-Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С хэрэглэх
-Өдөрт 2-3 хумс сармисыг хоол, ундандаа хэрэглэх.
-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх. 
-Царван, морин шарилжны хандаар хоолой зайлах.
Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна, ТТТӨвчнөөс урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг худалдан авч зааврын  дагуу хэрэглэвэл үр дүнтэй байдаг аж.
Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж эмчлэх хэрэгтэй. /халуун аарц, сармистай хар шөл, чацарганы шүүс,  халуун гичтэй хоол, цагаан танг буцалган уух, амаар уух шингэнийг ихээр  хэрэглэх, эмчийн бичсэн эм хэрэглэх/
Амны хаалт зүүх
Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах.
Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх.
Антибиотик хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй тус тус зөвлөлөө.
                                                                                                                                                 Б.Мөнхзул
Холбоотой мэдээ