Шинэ жилийн баяраар мөсөн хотхон хийхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-20 16:09:04
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт нутгаар дулаан өвөл болж байгаа учраас энэ жилийн шинэ жилийн баяраар мөсөн хотхон хийх боломжгүй байгаа гэнэ. Иймээс шинэ жилийн баярт зориулсан сүлд модыг Хотгойдын баатар Чингүнжавын талбайд заслаа.
Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг төв талбайдаа тэмдэглэх бөгөөд мөсөн хотхон байгуулах боломжгүй учраас гэрэлтүүлэг ашиглан талбайг тохижуулахаар болжээ. Аймгийн Засаг даргын харъяа хэлтэс, агентлагууд тус бүр өөрсдийн онцлогийг харуулсан шинэ жилийн мэндчилгээ бүхий талбайг бэлдэх гэнэ. Нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ Хотгойдын баатар Чингүнжавын талбайд энэ сарын 31-нд болж энэ оны шилдгүүдийг тодруулан шагнаж урамшуулах ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ