Хүмүүнлэгийн тусламжийн 72 дахь цуваа Донбасс руу хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-21 13:30:10
МОСКВА. /ТАСС/. Донбасс мужийн оршин суугчдад зориулсан хүмүүнлэгийн тусламжийн 72 дахь цувааг ОХУ-аас илгээлээ гэж ТАСС агентлаг мэдээлэв.

ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр, орон нутгийн цагаар өчигдөр үүрийн 04:00 цагт хүүхдэд зориулсан шинэ жилийн бэлэг, эм тариа, хүнсний бүтээгдэхүүн бүхий 450 тонн ачаа ачсан автомашины цуваа Донбасс руу хөдөлсөн байна. Цуваа “Донецк”  болон “Матвеев Курган” цэгүүдээр дамжин өнгөрөх аж.

ОХУ-ын Онцгой байдлын яам 2014 оноос хойш нийт 71 мянга гаруй тонн хүмүүнлэгийн тусламжийн ачааг Донбасс руу илгээгээд байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ