Эзэнгүй мотоциклуудыг улсын орлогод авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 19:24:55

Архангай аймгийн тээврийн хэрэгсэл журамлах хашаанд 2012-2015 он хүртэл удаан байсан эзэн холбогдогч нь тодорхойгүй журамлагдсан мотоциклуудыг  бүртгэн авч, улсын орлого болгов.

ЗДТГ-аас цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн хүсэлтийн дагуу ажлын хэсэг томилж дээрх ажлыг гүйцэтгэжээ.

Эдгээр мотоциклуудыг хэрхэн, ямар үнээр үнэлэхийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

                                                                                    Архангай аймаг Л.Булган

 

 

Холбоотой мэдээ