Казахстан болон Киргизстан хилийн тусгаарлах шугам тогтоох тухай гэрээнд гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-26 10:41:58
АСТАНА. /ТАСС/. "Киргизстан улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтай Астана хотод хийсэн яриа хэлэлцээний дүнд хоёр улсын хилийн тусгаарлах шугам тогтоох тухай гэрээнд гарын үсэг зурлаа" хэмээн Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав. 

Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев мэдэгдэхдээ “Казахстан-Киргизстаны цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн чухал хэлэлцээр болох хоёр улсын хилийн тусгаарлах шугам тогтоох тухай гэрээнд болон хилийн дэглэмийн тухай хэлэлцээрт бид өнөөдөр гарын үсэг зурлаа. Хоёр улсын хилийн талаарх асуудал олон жилийн турш яригдаж байсан юм. Эдгээр чухал баримт бичигт гарын үсэг зурсан явдал нь манай хоёр улс үр өгөөжтэй хамтын ажиллагаа болон харилцан итгэлцлийн тод жишээ юм” гэжээ. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ