ОБГ-ын дарга Ё.Пүрэвсүрэн хурандаа цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-03 21:03:52
Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга Ё.Пүрэвсүрэн он солигдох торгон мөчид хурандаа цол хүртлээ. Тэрээр 2005 онд Онцгой байдлын газрын хэлтсийн даргаар томилогдон ажлын гараагаа эхэлснээс хойш 13 дахь жилдээ тасралтгүй ажиллаж хурандаа цол хүртжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраас Д.Уламбаяр, С.Даваасүрэн, Г.Нэргүй зэрэг хурандаа цолтон төрсөн бол дөрөв дэх хурандаа цолтон Ё.Пүрэвсүрэн гэнэ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын шилдэг 6 байгууллагын нэгээр шалгарсан,  Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн ахлах дэслэгч С.Ганболд даргатай нэгдүгээр салаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын шилдэгийн шилдэг салаагаар шалгарсан,  Монгол Улсын Сангийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Аудитын газраас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрыг гурван жил дараалан Санхүүгийн зөрчилгүй хамт олон байгууллагаар өргөмжилжээ.
Мөн Монгол Улсын Шадар сайд, Хөвсгөл аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу зохион байгуулсан Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийг Хөвсгөлчүүд амжилттай зохион байгуулж, А буюу 98.9 хувь дүнтэй дүгнэгдэж, Монгол Улсын түүхэнд анх удаа хамгийн олон хүнийг буюу 32 867 мянган хүнийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлж, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон Монгол Улсын Шадар сайдаас батламж гардан авсан зэрэг олон амжилтыг гаргажээ.
Б.Гантуяа
 
 
 
 
Холбоотой мэдээ