Цасан шуурганд төөрсөн хүнийг олоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-01-07 20:48:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөөдөр цасан шуурга шуурч цаг хүндрэх төлөвтэй болоод байна.
Шуурганы улмаас Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт малдаа явсан гурван хүн төөрч хоёрыг нь олсон, нэгийг нь олоогүй байна.

Аймгийн Онцгой байдлын газраас энэ талаар тодруулахад Ханхонгор суманд одоо нэг хүн алга болсон мэдээтэй байна, албан хаагчид хайж байна гэсэн юм. Цасан шуурга мал бэлчээрт гарсан хойно эхэлсэн учраас ийн малчид малынхаа араас явж төөрсөн байна. Өмнөговь аймгаас Улаанбаатарын чиглэлд болон холын замд иргэдийг гарахгүй байхыг албаны хүмүүс мэдэгдээд байна.
 Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ