Иргэний зөвлөл хагас жилд таван өргөдөл хүлээж авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-14 18:25:19
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөл үйл ажиллагаа явуулсан хагас жилийн хугацаанд иргэдээс таван өргөдөл хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэж хариу өгсөн. Замын цагдаагийн алба хаагчдын ёс зүй, харьцаа, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой өргөдөл гомдол байсан гэж Иргэний зөвлөлийн дарга М.Ганбаатар мэдээллээ.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөл аймгийн цагдаагийн газрын Захиргаа удирдлагын алба, замын цандаагийн тасаг, нийгмийн хэв журмын тасаг, Цагдаагийн сахилга, ёс зүйн албанд зөвлөмж хүргүүлжээ. Мөн цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлэхэд оролцож, жижүүрийн шуурхай албаны авто машин, гэрч хохирогчийг хамгаалах байрны засвар тохижилтын зардал, Булган сумын гэрэлтүүлгийн зардал зэрэг асуудлыг төсөвт тусгуулахад нөлөөлсөн байна.
Булган сумын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн олон нийтийн эргүүлийг гүйцэтгэж байгаа байдалд Иргэний зөвлөлийн гишүүд хяналт тавьж  байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ