Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-01-16 09:24:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Маргааш Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 17,18,20-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Энэ сарын хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч шөнөдөө Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 41-46 градус, өдөртөө Дархадын хотгороор 31-36 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Орох цасны хэмжээ  энэ сард  Архангайн ихэнх, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун өмнөд, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хөвсгөлийн хойд, Булганы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Холбоотой мэдээ