Алдарт хөл бөмбөгч Роналдиньо зодог тайлжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-17 11:24:06
МОСКВА. /ТАСС/. Бразилийн шигшээ багийн хөл бөмбөгч байсан Роналдиньо зодог тайлсан талаар түүний ах Роберто де Ассис мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Роналдиньо зодог тайллаа. Энэ жилийн ДАШТ-ний дараа бид түүнд зориулж ямар нэгэн онцгой арга хэмжээ зохионо. Бразил, Европ болон Азид янз бүрийн арга хэмжээ зохион байгуулна. Мэдээж Бразилийн шигшээ багийг оролцуулсан тоглолт ч зохион байгуулна” гэжээ.
 
Өдгөө 37 настай Рональдиньо Бразилийн "Гремио", "Фламенго", "Атлетико Минейро”, "Флуминенсе" Францын "Пари Сен-Жермен", Испанийн “Барселона”, Италийн “Милан”, Мексикийн “Керетаро” багуудад тоглож байсан юм.
 
2003-2008 онд “Барселона” багт байхдаа тэрбээр Европын аваргуудын лигт түрүүлж, Испанийн хоёр удаагийн аварга, супер цомын эзэн болж байсан бол “Милан” багт байхдаа Италийн аварга болж байсан юм. Мөн тэрбээр 2005 онд “Алтан бөмбөг” шагналын эзэн болж, 2004, 2005 онд ОУХХ-ны оны шилдэг тоглогчоор шалгарч байлаа. 2002 онд Бразилийн шигшээ багт байхдаа Роналдиньо дэлхийн аварга болж байсан юм. Үндэсний шигшээ багтаа тэрбээр нийт 97 тоглолтод оролцож, 33 бөмбөг оруулж байжээ.
 
Э. Аянзаяа  




Холбоотой мэдээ