Аймгийн Засаг дарга зүүн сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-17 14:39:09
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Тэс, Зүүнговь, Хяргас, Малчин сумдад ажиллаж байна. Энэ үеэрээ тус сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж байгаагаас гадна төрийн байгууллагуудаар орж, мөн ард иргэдтэй уулзалт хийж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байгаа аж.
Ажлын хэсгийн гишүүдэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагын дарга удирдлагууд явж байна. Эдгээр сумдын хувьд өвөлжилт хэвийн хэмжээнд байгаа, хэрвээ цас нэмж орвол хүндэрч болзошгүй гэсэн мэдээллийг сумын удирдлагууд өгсөн байна. Ард иргэдийн хувьд малчдын тэтгэврийн насны талаар голчлон асууж байгаа аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ