Цэргийнхэн гэнэтийн онцгой нөхцөл байдалд ажиллах сургуулилт хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /ТАСС/. Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын үеэр гарч болзошгүй янз бүрийн аюул заналхийллийг таслан зогсоох сургуулилтыг Өмнөд Солонгосын цэргийнхэн хийнэ гэж тус улсын хуурай замын цэргийн командлал мэдэгджээ.
Цэргийн тусгай албан хаагчид, тэнгисийн явган цэргүүд болон мина илрүүлэгч цэргийн анги салбаруудыг оролцуулсан нийт 2000 хүн уг цэргийн сургуулилтад оролцох төлөвтэй байна. Түүнчлэн сургуулилтад нисдэг тэрэг, нисгэгчгүй нисдэг аппарат, агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хими, бактериологийн зэвсэг, цацрагаас хамгаалах хүчин болон цагдаагийн нохойнуудыг татан оролцуулах юм байна.
“Өнөөдөр эхлэх цэргийн сургуулилтын гол зорилго нь олимпийн наадмыг ямар ч аюулгүй, амжилттай явуулах нөхцөлийг баталгаажуулахад оршиж байгаа юм” гэж цэргийн командлалын төлөөлөгчид мэдэгдсэн байна.
Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 9-25-ны хооронд болох юм.

Э. Аянзаяа