Казахстаны ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзав

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-19 10:38:15
АСТАНА, 19 января. /ТАСС/.  Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн пүрэв гарагт Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштtй уулзаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг Казахстан улс даргалж байгаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
 
Талууд уулзалтын үеэр мөн Сири дэх сөргөлдөөн болон Төв Азийн нөхцөл байдлыг зохицуулах тухай асуудлыг хэлэлцжээ.

А.Гутерриш Казахстан улсын энэ сард даргалж буй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ажлын зохион байгуулалт болон НҮБ-ын Төв Ази дахь дипломат харилцааны бүс нутгийн төвийн хүрээнд өрнүүлж буй ажил хэрэгч хамтын ажиллагааг магтан сайшаажээ. Түүнчлэн тэрбээр Казахстан улсад автобус шатсаны улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

Казахстаны ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлал өнгөрсөн мягмар гарагт эхэлж өчигдөр дууслаа. Казахстан улс энэ сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж байгаа юм.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ