Алт олборлогчийн амийг аварч чадсангүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Аврагчид алт олборлож байсан хүн осолдсон дуудлагыг өчигдөр аваад шуурхай ажилласан ч амийг нь аварч амжсангүй. Ослын газарт аврагчид 10 гаруй цаг ажиллаж уурхайн гүнд орсон ч аль хэдийн амиа алдсан байв. Уг цогцсыг нь гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Хувиараа алт олборлож байсан залуу цооногт шороонд дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нарийны гол багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Цагаан цахир" ХХК-ийн алтны уурхайн карьерт эл хэрэг болжээ. Аймгийн төвөөс баруун зүгт 60 орчим км-т байрлах уг уурхайн 70 орчим метрийн гүн цооногт 29 настай Ж гэх залуу унаж ийнхүү дарагдсан байна.
Ж.Батсайхан