Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулган

ВИДЕО МЭДЭЭ
photo_user@montsame.mn
2018-01-19 18:04:43

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо өнөөдөр эхэлсэн Ази, Номхон далайн улс орнуудын парламентын 26-р чуулга уулзалтад Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд тэргүүтэй  төлөөлөгчид оролцов.

Чуулга уулзалтад гишүүн орнуудын 350 гаруй төлөөлөгчид “Парламентын түншлэл: Энх тайван, шинэчлэл ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, жендерийн тэгш байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улс энэхүү чуулга уулзалтын Гүйцэтгэх хорооны 11 гишүүний нэг юм. Энэ хүрээнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд 26-р хуралдааны Гүйцэтгэх хорооны хуралд оролцлоо. Тэрбээр “Бүс нутгийн хэмжээний ийм томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаад Вьетнамын төр, засаг, ард түмэн, Ханой хотын иргэдэд талархал илэрхийлээд, Монгол Улс чуулга уулзалтын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож, нэгэнт гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайх болно хэмээн онцолсон юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд