Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Архангайд ажиллав
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор өвөлжилт хүндэрсэн аймгуудаар явах шуурхай бүлгүүдийг хөдөө орон нутагт томилсон. Шуурхайн бүлгүүд газар дээр нь нөхцөл байдлыг үзэж өвсийг үнэгүй, тэжээлийг хямдруулсан үнээр олгох, нөхцөл байдлыг үнэлэх, яаралтай шийдэх асуудлуудыг газар дээр нь шийдэх зорилготой ажилласан. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж, хөдөөгийн зарим сумдад ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан юм.
2655 өдөр