Хог хаягдал хариуцсан олон нийтийн байцаагч ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг бүхий хог хаягдал хариуцсан олон нийтийн байцаагч нар ажиллаж эхэллээ.
Өмнө нь ажиллаж байсан байцаагч нар зөвхөн хогоо гаргах зар дамжуулан ажилладаг байсан бол олон нийтийн байцаагч үнэмлэхтэй болсноор иргэдэд ил задгай хог хаяснаар гарах хор уршиг, сөрөг нөлөө зэргийн тухай иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх гэнэ. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын улиралд Хөвсгөл нуурыг зорих аялагчид Мөрөн сумаар тогтмол дайрдаг байна. Гэвч гэр хорооллын иргэд тогтмол дуртай цагтаа хог хаягдалаа гудамжиндаа гаргасны улмаас аялагч, жуулчдыг хогтой таагүй орчин угтдаг. Харин олон нийтийн байцаагч нар тогтмол ажилласнаар жилийн дөрвөн улиралд иргэд хоггүй цэвэр, эрүүл орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа ажээ.

Б.Гантуяа