Цөөрмийн загасны аж ахуй байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-19 21:31:11
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт байгаль орчинд сөрөг нөлөөгүй зөвхөн цөөрөмд үржүүлсэн загаснаас цооног хэлбэрээр барих, уралдаан тэмцээн зохион байгуулах спорт загасчлалыг хөгжүүлэх зорилгоор Цөөрмийн загасны аж ахуйг байгуулахаар газраа сонголоо.
Тус аж ахуйг Дэлгэрмөрөн голын эрэгт Мөрөн нисэх буудлын урд байрлах  “Алтан улиас” дахь  ашиглаад орхисон хоосон карьерийг сонгожээ. Мөн аймгийн Засаг даргын тамгын газраас Цөөрмийн загасны аж ахуйг байгуулахаар 40 сая төгрөгийг тусгасан байна. ХААИС-ийн загас үржүүлгийн тэнхим, Монголын тул сан, Флай фишингийн холбоо, орон нутагт загас үржүүлдэг иргэд аж ахуйтай хамтран саналыг нь авч ажиллаж байна. Цөөрмийн загасны аж ахуйг энэ онд ашиглалтад оруулах ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ