Оюуны дэвжээ тэмцээнд "Хилчин" баг хошой аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-19 23:21:35
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Говийн хүү сан"-гаас хоёр дахь жилдээ Оюуны дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. 
Тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлж, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнг
өрөөх, орон нутагт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарцыг тодорхойлох зорилготой "Оюуны дэвжээ-2018" арга хэмжээ амжилттай боллоо. 
Уг тэмцээнд 22 баг авьяас чадвар, ур ухаанаа дайчлан өрсөлдөж өрсөлдөж өнгөрөгч шилдгүүдээ тодрууллаа. 
"Оюуны дэвжээ-2018" тэмцээнд Хилийн цэргийн 0131-р ангийн "Хилчин" баг авъяас чадвараараа тэргүүн байрт шалгарлаа. Тус хамт олон ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тэмцээний хошой тэргүүн байрын эзэн болсон юм. Тус тэмцээний дэд байрт Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын "Авралын 8 илч" баг, гуравдугаар байрт Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын "Даланзадгадын ирвэсүүд" баг тус тус шалгарлаа. Мөн шилдэг хөгжөөн дэмжигчтэй багаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын "Happy family" баг тодорч, Шилдэг санаа дэвшүүлсэн багаар Цогтцэций сумын 6 дугаар цэцэрлэгийн “Цагаан сондор” баг бусдыгаа хошуучилсан байна.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ