11 мянга гаруй мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-22 17:42:06
Баянхонгор /МОНЦАМЭ/. Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Баянхонгор аймаг 4.6 сая шахам толгой мал тоолуулсан. Аймгийн нийт нутгаар зуншлага гандуу байснаас өвөлжилт хүндэрч, энэ сарын 20-ны мэдээгээр 16 сумын 11.174 толгой мал хорогджээ.
Мөн цаг агаарын байдалтай холбогдуулан бүх хээлтүүлэгч, нэг наст малыг нэмэгдэл тэжээлд оруулан тэжээж байгаа аж.
Аймгийн хэмжээнд нийт 2275 өрхөд 805 мянган мал отор нүүдэл хийж өвөлжиж байгаа бөгөөд энэ нь өвөлжих бүх малын 20 шахам хувь нь юм байна.
                                                                                                                  Б.Мөнхзул
Холбоотой мэдээ