Хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-23 14:16:06
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-29-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс  харахад аймгийн нийт нутгаар хүйтний эрч чангарна.
Энэ сарын 25, 26-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орох бол салхи ихэнх хугацаанд баруун хойноос 4-9м/с, 26-нд Алтайн салбар уулсаар 10-12м/с хүрч ширүүсч зөөлөн цасан шуурга шуурах юм байна.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус хүрч хүйтэрнэ. Мөн говийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Эхийн голын нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.   
                                                                                                                                     Б.Мөнхзул
Холбоотой мэдээ